Эрүүл мэндийн байгууллага нь мэргэшлийн зэргийн шалгалтад орохыг дэмжсэн эмнэлгийн мэргэжилтний дараах баримт бичгийг бүрдүүлж, мэргэжлийн нийгэмлэг, холбоонд хүргүүлнэ. Үүнд:
- Мэргэшлийн зэргийн шалгалтад орохыг хүссэн хувийн өргөдөл энд дарна уу;
- Байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн маягт (Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын шийдвэрээр баталгаажуулсан загвараар)
энд дарна уу; - Орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт, албан бичиг;
- Нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичиг;
- Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол шийдвэр, үнэмлэхийн хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 3х4 хэмжээний зураг 2 хувь (сүүлийн 6 сард авахуулсан);
Мэргэшлийн зэргийн гэрчилгээг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд нөхөн олгоход бүрдүүлэх баримт бичиг
Мэргэшлийн зэргийн гэрчилгээ нөхөн олгох тохиолдолд эмнэлгийн мэргэжилтэн дараах материалыг бүрдүүлэн, ажлын албанд хүсэлт гаргана:
- мэргэшлийн зэргийн гэрчилгээг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн шалтгааныг тодорхой бичсэн өргөдөл;
- мэргэшлийн зэргийн гэрчилгээг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт;
- иргэний үнэмлэхний хуулбар;
- мэргэшлийн зэрэг олгосон Эрүүл мэндийн сайдын тушаалын хуулбар / ажлын албаны архив бичиг хэргээс хуулбар үнэн лавлагаа авах /;
- тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн баримт;
Хүлээн авах байгууллага: СБД-ийн татварын хэлтэс
Хүлээн авах банк: Улаанбаатар хотын банкп
Дансны дугаар: 2611192214
Төлбөрийн хэмжээ: 5000 төгрөг
Гүйлгээний утга: Б.Болд, ТЖ75091463, ЭМХТ -9086331
Мэргэшлийн зэргийн гэрчилгээг нөхөн олгож буй тохиолдолд шалгалтад орохгүй ба шинээр олгож буй үнэмлэхний баруун дээд хэсэгт “нөхөн олгов” гэж бичиж, мэргэшлийн зэргийн хүчин төгөлдөр хугацаагаар олгоно.
Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацаа
Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт нэгэн адил хүчинтэй байна. Эмнэлгийн мэргэжилтэн үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцаж, шинэ мэргэшил эзэмшсэн тохиолдолд мэргэшлийн зэрэг нь тухайн шинээр эзэмшсэн мэргэшилд хамаарахгүй.
Мэргэшлийн зэрэг нь дараах хугацаагаар хүчин төгөлдөр байна. Үүнд:
- ахлах, тэргүүлэх зэрэг анх олгосноос хойш тухайн мэргэжил, мэргэшлээр тасралтгүй ажиллаж байгаа нөхцөлд 10 жил;
- ахлах, тэргүүлэх зэрэг анх олгосноос хойш тухайн мэргэжил, мэргэшлээр тасралтгүй 10 жил ажилласны дараа 1 удаа тухайн мэргэшлийн зэргийг давтан хамгаалах шаардлагатай бөгөөд амжилттай давтан хамгаалсан нөхцөлд тухайн мэргэжил, үндсэн мэргэшлээр цаашид тасралтгүй ажиллаж байгаа бүхий л хугацаанд;
- Зөвлөх зэрэг олгосноос хойш тухайн үндсэн, төрөлжсөн мэргэшлээр тасралтгүй ажиллаж байгаа бүхий л хугацаанд.
Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийг хүчингүй болгох
Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийг дараах тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хүчингүй болгоно. Үүнд:
- мэргэшлийн зэрэг олгосон мэргэжил, мэргэшлийн чиглэлээр Эрүүл мэндийн байгууллагад ажиллаагүй, өөр мэргэжил/мэргэшлийн чиглэлээр ажиллаж байгаа тохиолдолд;
- Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан шалтгаанаар;
- Эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн.