Дүрэмд санал авч байна

Сайн байцгаана уу!

Монголын Нүдний Эмч нарын Нийгэмлэгийн ээлжит их хурлыг “Хамтдаа урагшилъя” уриан доор 2022 оны 10-р сарын 08-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хурлын танхимд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Хуралд хот, хөдөө орон нутагт ажиллаж буй 200 гаруй нүдний эмч, судлаач нар болон эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг байгууллагууд оролцохоор бүртгүүлжээ. Нүдний эмч бидний гэр бүлийн нэгэн гишүүн таныг хуралдаа бүртгүүлэн, гишүүний татвараа цаг хугацаандаа төлөн бидний ажлыг дэмжсэнд талархал дэвшүүлье.

Хурлын үеэр эрдэм шинжилгээний бага хурал, гардан үйлдлийн дадлага хийх өртөө, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахаас гадна бид Нийгэмлэгийн дүрмийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн батлах юм. Нийгэмлэгийн дүрмийн төслийг хавсралтаас татан уншиж танилцаад бидэнд саналаа 2022 оны 10 сарын 01-ны дотор илгээнэ үү. 

 
Маш их баярлалаа, удахгүй МНЭН-ийн хурал дээрээ халуун ам бүлээрээ уулзацгаая! 

Хүндэтгэсэн,
 
П.Баясгалан 
МНЭН-ийн тэргүүн
АШУҮИС-ийн Нүд Судлалын тэнхмийн багш