АХЛАХ зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Сургалт эрхлэх байгууллагаас зохион байгуулсан /мэргэжлийн нийгэмлэг, холбоо / мэргэшлийн чиглэлийн багц цагийн богино хугацааны танхимын болон онлайн сургалтад хамрагдан жил бүр хамгийн багадаа 2 багц биелүүлсэн байх;
2. Мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байх /гэрчилгээний хуулбар /-1 удаа;
3. Мэргэжпийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн байх - 1 удаа;
4. Эрдэм шинжилгээний хуралд аман болон ханын илтгэл илтгэл хэлэлцүүлсэн байх- 1 удаа;
5. Мэргэшлийн чиглэлээр тухайн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон аймаг, сум, өрх, дүүргийн эмч нарт чиглэсэн сургалт зохион байгуулсан байх - 2 удаа;
6. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох телевизийн нэвтрүүлэг, онлайн контент, ном товхимол, гарын авлага бэлтгэн хүргэсэн байх - 2 удаа.
ТЭРГҮҮЛЭХ зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Сургалт эрхлэх байгууллагаас зохион байгуулсан /мэргэжлийн нийгэмлэг, холбоо / мэргэшлийн чиглэлийн багц цагийн богино хугацааны танхимын болон онлайн сургалтад хамрагдан жил бүр хамгийн багадаа 2 багц биелүүлсэн байх;
2. Мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байх /гэрчилгээний хуулбар/ -1 удаа;
3. Мэргэжпийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн байх- 2 удаа;
4. Эрдэм шинжилгээний хуралд аман болон ханын илтгэл илтгэл хэлэлцүүлсэн байх-2 удаа;
5. Мэргэшлийн чиглэлээр тухайн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон аймаг, сум, өрх, дүүргийн эмч нарт чиглэсэн сургалт зохион байгуулсан байх - 3 удаа;
6. Мэргэшлийн чиглэлээр бусад нүдний мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан байх- 2 удаа;
7. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох телевизийн нэвтрүүлэг, онлайн контент, ном товхимол, гарын авлага бэлтгэн хүргэсэн байх- 3 удаа.
ЗӨВЛӨХ зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Сургалт эрхлэх байгууллагаас зохион байгуулсан /мэргэжлийн нийгэмлэг, холбоо / мэргэшлийн чиглэлийн багц цагийн богино хугацааны танхимын болон онлайн сургалтад хамрагдан жил бүр хамгийн багадаа 2 багц биелүүлсэн байх;
2. Мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байх- 1 удаа;
3. Мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн байх- 3 удаа;
4. Эрдэм шинжилгээний хуралд аман болон ханын илтгэл илтгэл хэлэлцүүлсэн байх - 3 удаа;
5. Мэргэшлийн чиглэлээр тухайн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон аймаг, сум, өрх, дүүргийн эмч нарт чиглэсэн сургалт зохион байгуулсан байх - 4 удаа;
6. Мэргэшлийн чиглэлээр бусад нүдний мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан байх - 3 удаа;
7. Мэргэшлийн чиглэлээр ном, гарын авлага, удирдамж, стандарт боловсруулсан байх - 2 удаа;
8. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох телевизийн нэвтрүүлэг, онлайн контент, ном товхимол, гарын авлага бэлтгэн хүргэсэн байх - 4 удаа.