Нийгэмлэгийн гишүүддээ энэ өдрийн мэнд хүргэе!
Нийгэмлэгийн гишүүнчлэлийн татвар төлөх хугацааг эмч нарын хүсэлтийн дагуу 2023.08.31 -ий өдрийг дуустал сунгаж байна.
Та МНЭН-ийн гишүүн байснаар дараах эрхийг эдлэх боломжтой.
1. МНЭН-ээс зохион байгуулж буй их хурал, багц цагийн сургалт, их хэлэлцүүлэг зэрэг бүх төрлийн сургалтад хөнгөлөлттэй болон төлбөргүй суух.
2. Дэлхийн болон Азийн нүд судлалын холбоодын урт болон богино хугацааны сургалтанд хамрагдах.
3. Хамтран зохион байгуулж байгаа олон улсын хурал семинарт хөнгөлөлттэйгээр оролцох.
4. Нүд судлалын тухай цаг үеийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах.
5. Нийгэмлэгийн Инноваци-Нүд судлал сэтгүүлийг жилдээ 1-2 дугаарыг үнэгүй авах.
6. ICO-гийн шалгалтыг хөнгөлөлттэй үнээр өгөх.
7. МНЭН-ийн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвших, дэвшүүлж сонгох.
8. МНЭН-ний дүрэмд санал оруулах.
9. Ази Номхон Далайн Нүд Судлалын Академийн хуралд оролцох тэтгэлгийн шалгаруулалтанд хамрагдах.
Татвараа яаралтай төлж их хуралдаа идэвхтэй оролцоорой. Энэ удаагийн хурал маань илүү шинэлэг нийтийн оролцоог хангасан, чөлөөтэй байх болно.
Гишүүн бус оролцогчид такс 250К
МНЭН